Канадын Монреалын иргэн Симон Лапрайс цасаар яг л жинхэнэ машины хэмжээтэй цасан машин урлажээ. Тэрбээр цас цэвэрлэгчдээр тоглох гэсэн биш, өөрөө торгуульд орох дөхсөн байна.
“Би янз бүрийн бүтээлч зүйл хийх дуртай” хэмээн ярьж буй 33 настай инженер “Би энэ машиныг зүгээрл зугаацаж, нэг сайхан өдрөө бүтээлч байдлаар өнгөрөөх гэж хийсэн юм” гэжээ.
Гудамжийг цэвэрлэх үед энэ зам дээр зогсох хориотой байдаг тул энэ машин цагдаа нарын анхаарлыг татсан байна. Ингээд хэргийн газар ирсэн цагдаа нарын нэг нь шалгаж үзтэл цасан машин байж таарж, торгууль тавих аргагүй болжээ. Гэсэн ч цагдаа нар тоглоомын хариу болгож, цасан машин дээр “Чи бидний оройг инээд хөөртэй болголоо” гэсэн бичиг бүхий торгуулийн хуудас тавиад явжээ.