Японы галт тэрэг нохой хуцах, буга урамдах дууг дууриадаг төхөөрөмжөөр тоноглогдож байна. Энэ нь амьтдыг хурдны зам дээр дайруулж үхэхээс сэргийлж байгаа юм.
Токиогийн бугын хүрээлэнгийн мэдээлснээр аюул ирж байгааг сануулж, буга урамдахтай ижил дуу гаргадаг төхөөрөмжийг өмнө нь туршиж байсан гэнэ. Харин үүн дээр нохойн хуцалтыг нэмэгдүүлж, амьтдыг айлгахаар шийджээ.
Төхөөрөмжийг Төмөр замын шинжлэх ухаан, техникийн хүрээлэнгээс боловсруулсан бөгөөд амьтад дайруулах магадлал нь 40%-иар буурах хандлагатай гэнэ. Буга гурван секундын урамдах дуу, 20 секундын нохой хуцах дууг сонссоноор айж, замаас зайлдаг байна.
Төхөөрөмжийг туршилт маягаар хэд хэдэн галт тэргэнд суурилуулсан байна. Хэрвээ үр дүнгээ өгвөл 2018 оны сүүлч гэхэд Японы бүх төмөр замын тээвэрт суурилуулна.