Дэлхийд

Дэлхийд анх удаа Дроноор хүний амь аварчээ

Дэлхийд анх удаа Дроноор хүний амь аварсан байна. Өчигдөр (2018.01.18)  Австрали улсын зүүн эрэг орчимд далайн давлагаанд автаж живэх гэж  байсан өсвөр насны хоёр хүүг  бага оврын, алсын удирдлага бүхий алсын удирдлага бүхий  дроноос хөвдөг төхөөрөмж шидэн амийг нь аварчээ.

Хоёр хүү гурав гаруй метр өндөр давлагаанд автаж буй нь дроны камерт үзэгдсэнээр аврах ажиллагааг шуурхай явуулжээ. Дрон хүүхдүүдэд хүрэхэд ердөө 70 секунд зарцуулсан гэнэ. Австралийн засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ нь аврагчдын зарцуулах хугацаанаас зургаа дахин бага хугацаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close