2018 оны Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхлэлээ.
Тэмцээний нээлтэнд:
- ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр
- Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба
- МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар
- Занданшатар клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцож, шатарчдадаа амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 нийт 222 шатарчин оролцож байна. Монгол улсын Спорын мастер 7, ДШХ-ны дэд мастер 11, МУ-ын дэд мастер 17 оролцож байна.
Тус тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран ажиллаж байна.
Хагас зуун жилийн түүхтэй энэ удаагийн тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 200 гаруй шатарчин оюун ухаанаа сорино.
Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Хагас шигшээ тэмцээнийг 3 дугаар сарын 17-19ны өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулах бол Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймагт болох юм.