2018-01-19 15:091min00

АНУ-д виз мэдүүлэгчдэд эх орондоо эргэн ирэх шалгуур тавина

fba

Өнөөдөр (2018.01.19) Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас визийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газар болон Дотоодын аюулыг хамгаалах яамнаас түр ажил эрхлэх визийн ангиллыг хамруулах улс орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаасан нь иргэд H-2A болон H-2B визээр улирлын чанартай түр хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай бөгөөд хязгаарлалт байхгүй. Харин H-2B визийг ирэх гуравдугаар сарын 1-нээс олгож эхлэх тул хязгаарлалттай юм байна. Энэ хоёр төрлийн визэнд хамрагдаж байгаа хүмүүсийн үндсэн шалгуур нь тухайн ажлаа хийгээд эх орондоо зайлшгүй эргэж ирэх үндэслэлээ батлах юм.

АНУ-ын Засгийн газар Элчин сайдын яам нь аливаа нэг хувь хүн этгээдэд ямар нэгэн байдлаар баталгаа өгөхгүй, тэдгээрийг дэмжиж ажилладаггүй гэдгийг  ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг хэлж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй