Жолооч нар АИ-92 бензин 1600 төгрөгөөр авахаар төв замаас Яармаг хүртэл урт дараалал үүсгэсэн байна. ОХУ-ын “Востокнефтегаз” ХХК-ийн үйлдвэрийн дэргэд байрлах “Ай Си, Ай Си” ХХК-ийн ШТС-ын түгээгч өглөөний 04:00 цагаас эхлэн маш ачаалалтай ажиллаж байгаа аж. Учир нь зөвхөн тус ШТС-д АИ-92 шатахуун борлуулж байгаатай холбоотой.
Өчигдөр төр, хувийн хэвшлийн хамтарсан Үнийн зөвлөл шатахууны үнийг нэмэхгүй гэх шийдвэр гаргасан боловч шатахууны хязгаарлалт, үнийн өсөлтөд өөрчлөгдсөн зүйл алга байна.