Буриадын тэргүүн Алексей Цыденов дунд сургуульд болсон халдлагын улмаас Монголд хийж буй томилолтоосоо яаралтай буцжээ.
Буриадад өнөө өглөө дунд сургуульд халдлага гарсан юм. Хамгийн сүүлчийн мэдээллээс үзэхэд халдлага үйлдсэн этгээд нь нэг хүн байсан гэнэ. Халдлагын улмаас гурван сурагч, нэг багш шархаджээ.