Альпийн нуруунд орших энэ улсын банкууд дэлхий дээр хамгийн найдвартай, бат бэх хэмээх алдар нэртэй. 1815 онд Венийн конгрессоос Швейцарь улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Тэр цагаас хойш тус улс дэлхийн нэг ч дайнд оролцож байгаагүй бөгөөд банк, зээлийн байгууллага нь хэзээ ч хулгай дээрэмд өртөж байгаагүй юм.
Тус улсын банкуудын найдвартай, ил тод байдал нь тун энгийн. Банкууд нь санхүүгийн өндөр эрсдэлтэй ажиллагаанд оролцдоггүй болохоор дампууралд орох боломжгүй. Одоогийн байдлаар Швейцарьт арилжааны 400 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. Энэ 49 000 000 000 000 гаруй швейцарь франк хадгалаастай байгаа.
Саяхан Швейцарийн “Картональ” банк шаардлагагүй дансуудаа эргэн харж байгаад Владимир Ульянов хэмээх хүний хаагаагүй дансыг олжээ. Энэ бол Зөвлөлтийн пролетарийн агуу удирдагч Владими Ильич Ленин юм. Түүний дансанд ердөө л 13-хан франк хадгалаастай байсан нь одоогийнхоор бол 32500 төгрөг гэсэн үг.
Бас нэгэн сонирхолтой баримт бий. Их Британийн ГХЯ-ны мэдээллээс үзэхэд Швейцарийн банкуудад одоогоор 3-4 орчим ам.долларын үнэтэй нацистуудын хадгалсан алтны нөөц бий гэнэ.
Нууцлал, банкны мэдээллээ чанд байлгаж чаддаг нь 1713 оны баталсан Банкны нууцын тухай хуультай нь холбоотой. Швейцарьчууд тэр ч бүү хэл №1 алан хядагч Осама бин Ладены төрсөн дүү гэх Швейцарийн иргэн Йеслам бин Ладены дансны шилжүүлгийн талаар Францын Засгийн газарт огт ам нээгээгүй гэдэг.
7 comments
Цэрэнд амаа нээчихсэн ш дээ, Худлаа гэвэл өөрөөс нь асуу
NOGOO ERTONTSIIN HAALGA SHEVETSARIIN BANKIND BAIDAG MONGO TATDAG BAIH
EVROP TIVD EVROPUUD AMIDRAHGUI BOLNO GEJ VANGA HELSEN GEHLEER SHEVETSARIIN BANKIIG HAMGAALALTAD AVAHUU DELHIIN BANKIIG SHEVETSAR UDIRDVAL
ZUUN HOID AZI EDIIN ZASGIIN TULGUUR BOLNO VOSTOCHNII
yamar almaar hudlaa medee ve deeremd zondoo ortdog, kartonal bank gej baihgui kantonal gej baidag, banknii nuuz zovhon ooriin irgeded hamaatai bolson, gadniihnii dans nuuz gej baihgui bolson ,,,,3-4 orchim dollariin altnii dans gej hezeech baihgui ,,,,yooe iim um bichij baih gej, zondoo huviin bolon ulsiin bank dampuurdag um daa,,,,
azaar udii hurtel bailaa tsaashdaa tun xevreg bolno
Hulgaich nariin mungiig tsugluuldag gazar shdee eh ornoo hudaldaj idsen. Humuus. Shewtsar ofshor dansaa bairluulj iddeg hulgaich luivarchdiin mungiig hadgaldag gazardaa mongolchuud mini