Монголчуудыг дэлхий нийт монгол гэр, адуун сүрэг, тал нутгаар нь саяханыг хүртэл төсөөлдөг байв. Оюуны цар хүрээ, авьяас билэг, урлаг спорт, эрүүл мэнд гэх мэтчилэн  олон салбарт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа монгол залуусыг дэлхий өөр нүдээр харж, үнэлж эхлээд буй.

Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүл шинэхэн дугаарынхаа “Runway” буланд Дизайнер Н.Одмөнхийг онцолсон баярт мэдээг уншигч та бүхэндээ хүргэхэд таатай байна. Энэхүү буланд түүний “House of Od” нэрийн брэндийг онцлон нийтэлжээ. Энэ брэнд  нь юүдэнтэй цамц, жинсэн өмднүүдээс гадна түүний анхны цуглуулгын гол загвар болох хээтэй футболка ба цамц юм. Энэ нь гудамжны бас авангард загварын гэхээс илүү өдөр тутамд өмсөж болох, өсвөр насныхны эрх чөлөөтэй, тэрсүүд амин сүнсийг агуулсан гэдгээрээ бусдаас ялгарах аж. Тэрбээр цамцныхаа хээг өөрөө зурдаг гэнэ. Бүх загварууд нь Турк улсад үйлдвэрлэгдэж  https:/www.housefod.com/  сайтаар дамжуулан худалдаалагдан  олон улс руу хүргэгддэг байна.

Хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол гэх зэрэг гоёл чимэглэл гаргаж байсан туршлагатай загвар зохион бүтээгч Н.Одмөнхийг  “Vogue” сэтгүүл өмнө нь ч бас онцолж байв. Өдгөө 28 настай залуу уран бүтээлчийг тус сэтгүүл 2016 оны хоёрдугаар сард “Монголд төрөн, Шведэд үйл ажиллагаагаа явуулдаг хувцасны дизайнер ба “Sad boys” хамтлагийн дотны найз болох Одмөнх” хэмээн нийтэлж байсан аж.  Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Sad boys” хамтлагтай поп-ап дэлгүүр нээн, маш богино хугацаанд бүх бүтээгдэхүүнээ борлуулж байсан гээд дэлхийн хэмжээнд хэдийнэ нэрээ дуулгаад амжсан юм.

Н.Одмөнх 17 насандаа Швед улсыг зориод коллежид загварын чиглэлээр суралцаж, дараа нь урлагийн сургуульд элсэн оржээ.  Тэрбээр сургуульд байхдаа “Drain Gang” хамтлагийн реппер Ecco2K-тэй танилцаж, 2014 оноос “Sad boys” хамтлагтай хамтран ажиллаж эхэлжээ. Тус хамтлаг нь Швед улсад хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, хөдөлгөөн үүсгээд байгаа бөгөөд загварын салбарт ч бас нөлөөтэй аж.

By updown

15 thoughts on ““Vogue” сэтгүүлд онцлогдсон Монгол залуу”
  1. Мэдэхгүй юм даа. Ямар хувцас гэхээр ийм байдаг юм болдоо. Исламын шашны эмэгтэйчүүд шиг нүүрээ нуух ямар хэрэгтэй байдгийг би монгол хүн болохоор ойлгохгүй юм байна. Уг нь дэлхийд нэр ээ гаргаж байгаа нь сайхан ч энэ бол нэг л өөр юм хэлээд байна даа.

looks a like junky-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн