ХХЕГ-ийн ажилтанууд АТГ-т шалгагдаж байна.

Улсын хилээр их хэмжээний валют нэвтрүүлж өгөхөөр амласан 2 сая төгрөгийн авилга авсан хэрэгт Увс аймаг дахь ХХЕГ-ын хилийн отрядын ажилтан Н.Мөнхжав гэгч холбогджээ. Түүнийг АТГ-аас шалгаж цагдан хорьсон бөгөөд саяхан хилийн тагнуулын тагнуулын ажилтан Зоригбаяр гэгчийг мөн холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Зоригбаяр нь 2012 оноос хил хамгаалах байгууллагад ажиллаж эхэлсэн хүн юм байна. Хил хамгаалах үүрэгтэй ажилтнууд өөрсдөө хил зөрчин гэмт хэрэгт холбогдох тохиолдол багагүй гарч байгааг хилийн цэргийн удирдлага анхаарах цаг нь болжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “ХХЕГ-ийн ажилтанууд АТГ-т шалгагдаж байна.

  1. Нэргүй 2018-01-18 15:15 at 15:15

    Хоёрын хооронд жаахан мөнгө авдаг тэнэг гар вэ? 2 Сая төгрөг шүү

    Хариулах
  2. Нэргүй 2018-01-18 15:17 at 15:17

    Монгол улсын хил халдашгүй дархан байх ёстой. ХХЕГ удирдлагууд юу хийж байна. Иймэрхүү хог шаарнуудыг яаах гэж ажилд авдаг байна. Шалгуур үзүүлэлт тавьдаггүй юм байхдаа.

    Хариулах
  3. бид 2018-01-18 15:59 at 15:59

    Намын шахаа,арын хаалга,арга байхгүй шүүдээ,ямар сайндаа л гаалын гэх тодотголтой нөхөр шоронгоос ирж албанд тавигдсан гэхэвдээ,аягүй бол үнэн л байгааадаа,аймаар харамсмаар юм…..

    Хариулах

бид-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн