“Өсгийндөө йод түрхчихвэл бүх зүйл сайхан болно” гэж ярьдаг. Энэ нь зүгээр ч нэг хэлсэн үг биш аж. Стресс, уур бухимдал, сэтгэлээр унах, гутрах үед энэ аргыг хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Та орой унтахынхаа өмнө өсгийдөө йод түрхээд оймс өмсөөд хоноорой. Өглөө нь өсгийдөө үзэхэд йод нь арилсан, ямар ч ул мөргүй болсон байвал таны бамбай булчирхайд асуудал үүссэн, йод дутагдсан байх магадлал өндөр. Харин йод нь хэвээр байвал таны биед йод хангалттай байгаа бөгөөд энэ эмчилгээ танд тохирохгүй гэсэн үг.
Өсгийнд түрхсэн йод нь арилсан хүмүүс орой бүр йод түрхэж, өглөө болгон шалгах хэрэгтэй. Йод үлдсэн цагт л энэ эмчилгээ бүрэн дуусах бөгөөд таны бамбай булчирхай хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Энэ хэрээр та аливаа зүйлд цухалдах нь багасч, амьдралыг хар бараанаар харах нь багасахыг анзаарах болно. Бидний мэдрэлийн систем, сэтгэлээр унадаг байдал нь бамбай булчирхайн өвчлөлийн нэг шинж юм.
Одоо танд “Өсгийндөө йод түрхчихвэл бүх зүйл сайхан болно” гэдэг үгийн утгыг ойлгов уу?