Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан Японы нэгэн сүмд тавтай морил. Күдояма хэмээх бяцхан суурингийн Коя-сан хэмээх уулын бэлд орших Зисон-ин сүм бол Японы буддын02 хамгийн өвөрмөц газар мөн биз ээ.

Гаднаас нь харахад бусад сүмээс ялгарахааргүй энэ газрын дотор нь орж ирэхэд л хөхний хэлбэртэй зүйл энд тэндгүй өлгөөстэй байна. Үүгээр л та арай онцгой газар орж байгаагаа мэднэ. Эндээс та порлон, даавуу, хуванцраар хийсэн модон тавцантай мянга мянган хөх харах боломжтой.

Анх Зисон-ин сүмийг Коя-сан дагшин ууланд гарах гарц болгон барьсан аж. Нэг удаа энд хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйг дагуулан нэгэн эмч онцгой мөргөл үйлдэх гэж ирснээс сүмд өөрчлөлт гарч эхэлсэн байна. Эмч энэ сүмд хөхний хэлбэртэй зүйл авчирч, өлгөх хүсэлтийг сүмийнхэнд гаргажээ. Сүмийн лам нар ч зөвшөөрч, эндээс шинэ уламжлал мэндэлсэн байна.

Ийнхүү эхний хөхний дүрс өлгөгдсөн цагаас хойш мөргөлчид мини хөх нэмэрлэхээр ирдэг болжээ. Зарим нь эсэн мэнд жирэмслэхийг гуйдаг бол зарим нь бурхнаас сүү сайн оруулж өгөхийг, эсвэл хөхний хорт хавдрыг нь эдгээж өгөхийг гуйдаг байна.

Энэ бол нэлээд хачирхалтай ч цаад мөн чанар нь тун гайхалтай уламжлал юм. Гэхдээ эдгээр модон тавцангийн хэд дээр нь хөхийг нь томруулах, эсвэл жижгэсгэхийг гуйсан байдаг бол. Магадгүй энэ сүмд ирсэн цөөнгүй эмэгтэйчүүд ийм зүйл хүсч, мөргөл үйлдсэн байдаг биз ээ.

5 thoughts on “Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

  1. b 2018-06-15 14:03 at 14:03

    biznes biznes

    Хариулах
  2. z 2018-06-15 15:35 at 15:35

    huurhii duu yalgaagui l humuus yum daa

    Хариулах
  3. ZZ 2018-06-16 20:03 at 20:03

    Гадны ийм уламжлалыг “гайхалтай , өвөрмөц,,” гэж ирээд л бичих мөртлөө , Монголчуудыгаа Ээж хаданд мөргөхийг “мухар сүсэг, орк, бүдүүлэг заншил,,” гээд байдаг нь ямар учиртай юм бэ?

    Хариулах
    1. н 2019-08-02 12:59 at 12:59

      Хамгийн гол нь мөргөхдөө хогоо хаяж байгалиа хайрлахгүй бузарлачихаад явдаг биз дээ

      Хариулах
    2. өөө 2019-08-02 14:26 at 14:26

      цэвэрхэн байвал болоо

      Хариулах

өөө-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн