Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.29-20196.08.01-ний өдөр нийт 965 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 637 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас зургаан хүүхэд бэртэж гэмтсэний тав нь явган зорчигч, нэг нь унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтжээ. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 5 хүүхдийн 2 эцэг эхийн хамт гарц, гарамтай газраар замын хөдөлгөөнд оролцож байсан бол 3 ганцаараа гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.07.29 -ны өдрийн 22.34 цагийн үед ХУД-н 10 дугаар хороо Зуун модны зам, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.
2019.08.01-ний шөнө 02.45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашины жолооч, явган зорчигч 40 настай эрэгтэй Л-ыг мөргөж амь нас хохироосон
Энэ долоо хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр тав тус тус бүртгэгдсэн байна.
Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 7 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 3 жолооч, 4 явган зорчигч байсан байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 116 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 32,7 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 50 хувиар тус тус өссөж, гэмтсэн хүний тоо 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.