АНУ-ын Төрийн департамент иргэдээ БНАСАУ руу боломжтой бол явахгүй байхыг уриалжээ. Учир нь Америкийн иргэдийг баривчлах магадлал өндөр гэнэ. Түүнчлэн америкчууд тус улстай дипломат холбоогүй гэдгийг сануулаад асуудал үүсвэл иргэддээ яаралтай тусламж үзүүлж чадахгүй гэжээ.
Харин хоёр улсын дипломат зуучлагчаар Швед улс ажилладаг ч америкчуудад тэр бүр дэмжлэг үзүүлж чаддаггүй гэж мэдэгджээ. Тиймээс АНУ-ын иргэд БНАСАУ-д аялах тусгай зөвшөөрөл авч, аялахаар зэхэж буй бол гэрээслэлээ бичиж, нас барсан тохиолдолд хүүхдүүдээ хэнээр асруулахаа мэдээлж, оршуулгадаа бэлдэхийг уриалжээ.
Өнгөрсөн онд Америкийн оюутан Отто Уормбиер улс төрийн плакат хулгайлсан хэргээр 15 жилийн хорих ял сонсож, ял эдэлж байгаад АНУ-д ухаангүй хүргэгдэн ирсэн билээ. Залуу хүү эх орондоо ирээд хэдхэн хоногийн дараа нас барсан юм.
1 comment
Монгол руу очихдоо бас эмнэлэгээ бэлдээд явах хэрэгтэй,утаанд уушиг н байхгүй болно