Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Өмнөд Солонгост хийсэн айлчлал үр дүнтэй болсныг онцлоод БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын зээл авч Дорнод аймгаас Дорноговь аймаг хүртэл хоолой татаж, Сайншандад нефтийн үйлдвэрээ байгуулна. Энэ асуудлыг бид Засгийн газрын хуралдаанаар оруулсан, санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Энэ хавраас нефтийн үйлдвэрийн ажил эхэлнэ. Нефтийн үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон байх нэг том боломжоо нээж байна гэсэн үг” хэмээв. Мөн 2020 он гэхэд Улаанбаатар түүхий нүүрсний хэрэглээг бүрэн танаж боловсруулсан шахмал түлш зах зээлд нэвтрүүлнэ гэлээ.