Даварсан өвгөнд төр төмөр нүүрээ хэзээ харуулах вэ?

Өнгөрөгч оны наймдугаар сард 13-хан настай бяцхан охин хүн дүрст араатнуудын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг олныг цочирдуулсан. Хэргийн шүүх хурал энэ сарын 11-нд товлогдсоноор талийгаач охины ар гэр болон олон нийт гэмт этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулж хариуцлага тооцно байх гэж найдсан ч шүүх  “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3  дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэсэн ганц өгүүлбэрээр “даапайлаад” өнгөрчихөв.

Зуурдаар охиноо алдсан эцэг эхийн нулимс хатаж амжаагүй байхад сэжигтнээр татагдсан гэх цэвэрхэн нэр томъёонд одоохондоо хамаарагдаж байгаа, хэргийг үйлдэгч Д.Жавхлангийн өвөө Нямдорж гэгч нийслэлийн БЗД-ийн шүүхийн гадаа талийгаач охины ээжтэй тааралдаад “Бид 16 саяар өмгөөлөгч авсан. Яадаг юм бэ. Та нар юу ч олж долоохгүй. Чамайг чадахыг чинь харъя” гэж ханхалзаад салаавч гаргасан байна. Охины ээж үрээ алдсан зовлон дээр ийм доромжлол амссан тухайгаа хоолой зангируулан хэлж “Мөнгөтэйдээ эрдэж байна. Миний хүү цэвэрхэн гараад ирнэ гэж байна” хэмээн ярьж зогсох бичлэг цахимаар цацагдаж олны дургүйцлыг хүргээд байна. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэж алуурчин хүүгээ өмгөөлөн ханхалзах даварсан өвгөнд төр төмөр нүүрээ харуулж, даруулга хэрэгтэй байгаа тод жишээ энэ байна.

7 thoughts on “Даварсан өвгөнд төр төмөр нүүрээ хэзээ харуулах вэ?

  1. zochin.... 2018-01-17 16:09 at 16:09

    ymar aimaar ubuu be……ard tumen min ene odoo yu boloj bnaa

    Хариулах
  2. unen 2018-01-17 19:32 at 19:32

    yamar hereg hiisen humuus yum be sonsogui yum bn

    Хариулах
    1. zochin.... 2018-01-18 11:11 at 11:11

      13 nastai ohiniig tamlaj alsan hereg shdee

      Хариулах
  3. Нэргүй 2018-01-17 21:59 at 21:59

    Хргаситоо

    Хариулах
  4. Нэргүй 2018-01-17 22:02 at 22:02

    Ийм даварцан насны намбагүй өвгөн төгцгүүдийг хохирогчдын өмнөөс болгоод тавих хүн бн байлгүй дэ. Ичих нүүрээ элгэндээ наасан дуракууд их байхымаа

    Хариулах
  5. Нэргүй 2018-01-18 08:32 at 08:32

    Ohiduud mine biye zov avch yavarai Eejiigee aaviigaa ahan duusee iim bolgood uuruu ami nasaaraa hohiroh yum bolood baina shuu Hun huniig hairlahgui uuruu l uuriigee hairlaarai ohiduudaa

    Хариулах
  6. zochin 2018-01-18 09:24 at 09:24

    Bas tegeed salaavch ni ch yu bileedee Teneg uvgun be

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн