Британийн эрхтэн шилжүүлэн суулгагч мэс засалч Саймон Брэмхолл өвчтөнийхөө донорын элгэн дээр өөрийнхөө овог, нэрийн эхний үсгийн түлж, сийлсэн хэргээр 120 цаг олон нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, 10 мянган фунт стерлингийн торгууль төлөх үүрэг хүлээжээ. Үүнээс гадна түүний эмчлэх эрхийг хассан байна.
Эмнэлгийн ажилтнуудын хэлснээр энэ эмч цусны судасны шархыг хурдан аниулахын тулд түлдэг тусгай аппарат ашиглаж, нэрээ сийлсэн аж. Энэ хэрэг 2013 онд дэгдэж, хэсэг эмч нар түүнийг хүний элгэн дээр S B гэж овог, нэрийнхээ эхний үсгийг бичсэн байна гэж шуугисан билээ.
Энэхүү үсгүүдийг өвчтөнд донорын элэг шилжүүлэн суулгах үеэр илрүүлсэн байна. Саймон Брэмхолл мэс засалчаар 12 жил ажиллаж байсан бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах салбарт туршлагатай мэргэжилтэнд тооцогдож байв. Түүний гарын үсэгт хэдэн хүн өртсөнийг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор ийм хоёр тохиолдол илэрчээ.
1 comment
Тоглоом биш дээ.ингэж болчимгүйтдэг нь яаж байгаа юм бол доо дурак чинь