Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байна. Тэрбээр өнөөдөр (2018.01.15) Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхана. Энэ удаагийн айлчлалаар эд хэдэн чухал бичиг баримтад гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа юм. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийдэх аж.