АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө огцрох магадлал өндөр болжээ. Түүний нэр хүнд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаасаа хойш эрс унаж 37 хувьд хүрсэн байна.
Ардчилсан намын зүгээс Д.Трампын үйл хөдлөл бүрийг ажиглан өө сэв хайж байгаа бол Д.Трамп өөрөө ч амны алдаа гарган олны хов живэнд өртсөөр байна. Энэ байдлаараа үргэлжилбэл Ардчилсан намаас Д.Трампад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг энэ ондоо багтаад Конгресст оруулж магадгүй хэмээн уг мэдээлэлд дурджээ.