Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой таагүй мээдэлэл шуугиан болж байгаа. Тэрбээр аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ёс бус үг хэлээр доромжилсон гэх мэдээлэл цацагдсан. Хохирогч гэх Б.Бахытгүл эмэгтэйн яриснаар Д.Мурат гишүүн өөрийг нь хардаж янз бүрээр хэлдэг, мессэжээр доромжилсон төдийгүй бэлгийн дарамт үзүүлсэн гэх. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл эмэгтэйг англи хэлний мэдлэгтэй болохоор нь компанийн англи хэлний орчуулгын ажил дээр туслалцаа авч ажиллуулж байсан төдийгүй чадлынхаа хэрээр амьдралд нь тусалж байсан гэнэ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг Их хурлын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор “Чи ямар 18 настай бишдээ..” гэж сургамжилсан үг бий. Хэнтэй юу ярихаа мэдэлгүй яахав. Юун жаахан монгол охин…” гэжээ. Түүний таамаглаж буйгаар олон нийтийн сүлжээнд цацагдсан тэр зургууд эмнэлэгт хагалгаанд орчихоод наркозноос дөнгөж гараад байх үед нь хэн нэгэн авсан байж болзошгүй аж.
УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийнх нь тухай олон нийтэд дэлгэгдсэн таагүй мэдээллийг ор тас үгүйсгэлгүй миний зовлонгоор жаргал хийж болохгүй хэмээжээ. Ямартай ч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ.