Хачирхалтай ч сахар бол шүд хорхойдолтын шалтгаан биш. Бид сахар хэрэглэх үед аман дотор байсан бактериуд энэ сахарыг мөн хэрэглэдэг байна. Харин бактерийн үлдэгдэл, гаргасан зүйлс нь хүчиллэг байдаг. Хүчиллэг орчин бол шүдэнд асуудал үүсгэдэг зүйл юм. Энэ л шүдний пааланг кальци, эрдэсгүйжүүлж, бүтцийг нь гэмтээдэг. Тэгвэл чихрээс өөр шүдийг гэмтээдэг ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
Давстай крекер. Давстай крекер бол чихрээс илүү шүдэнд муу. Боловсруулсан цардуултай учир гликемикийн индексийг нэмэгдүүлж, хорхойдолт үүсгэдэг.
Хатаасан жимс. Хатаасан жимсний дотор нь агуулагдах сахар наалддаг чихэр шиг шүд, аманд наалдаж үлдэнэ. Ингээд бактерид таатай орчин бий болдог.
Кофе. Кофенд агуулагдах танины хүчил чихрээс дутахгүй шүд гэмтээдэг. Өглөө уусан аяга кофены тань хүчил шүдний пааланг тань гэмтээнэ гэсэн үг. Кофе аманд хэр удаан байна, тэр хэрээр сөрөг үр дүнтэй учир байн байн кофе уух хэрэггүй.
Жүржийн төрлийн жимс буюу грейпфрут. Маш хүчиллэг болохоор шүдний пааланг бараг л хайлуулдаг гэхэд болно.
Ханиалга, хоолойн өвдөлтөд хүлхдэг эм, энгийн хатуу чихэр. Ер нь хамгийн сайн амттан бол тэр дор нь идээд дуусдаг амттан юм. Хатуу чихрийг хүлхсэнээр шүд сахартай удаан үйлчлэлцэж, улам л муудна гэсэн үг. Үүний оронд бараг нэг зүсэм бялуу идсэн нь дээр.
Сахар агуулаагүй кола. Сахаргүй коланд энгийнхээс илүү хүчил бий. Сахаргүй ундаа нялуун чанараа алддаг учир фосфорын хүчил нэмдэг. Энэ нь кальцийг уусгадаг байна.
Савласан нимбэгтэй цай. Нимбэгтэй Nestea нь pH2.97 байдаг нь халбага уксус уусантай тэнцэхүйц хүчил юм.