АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, фото модель, 36 настай Иванка Трамп өдгөө 3 хүүхэдтэй. Саяхан нөхөр Жаред Кушнертэйгээ гэрлээд 8 жил болохдоо тэрбээр хоёр хүү, нэг охины ээж болжээ.
Тэгвэл нөхөр Жаред нь энэ сарын 10-нд төрсөн өдрөө тэмдэглэх үеэр Иванка “Instagram”-аар дамжуулан хайртай ханьдаа “Төрсөн өдрийн мэнд, Жаред. Чи бол хамгийн гайхалтай эцэг, нөхөр, миний мөрөөдлийн хамгийн сайн найз” хэмээн мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа авахуулсан зургаа тавьжээ. Уг зураг дээр түүний гэдэс ялимгүй томорсон харагдана. Жирэмсэн Трампын энэ зураг барууны хэвлэлүүдэд Ерөнхийлөгчийн охин дөрөв дэх хүүхдээ тосож авах нь ээ гэсэн шуугианыг тарьж амжжээ.
Алдарт гэр бүлийн шүтэн бишрэгчид Иванкад болон Жаредад баяр хүргэж, хэдэн зуун коммент үлдээсэн байна. Гэвч энэ зураг нь 2016 онд Иванкаг гурав дахь хүүхдээ тээж байх үеийнх гэнэ. Тэр үед Жаред шинэ хүнтэй болох гэж буйгаа зарлаж, энэ зургийг тавьж байсан юм.
2 comments
ХА ХА ХА ХА ХИ ХИ ХИ ТЭГЭЭД НААД ХҮҮХЭНДЭЭ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГОО ӨГӨӨЧДЭЭ МУУСАЙН ТЭНЭГҮҮДЭЭ ТЭНЭГЛЭХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМ
Баяр хүргэе .