УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал зуух тараана гэж иргэдийн уурыг хүргэсэн зүйл ярихын оронд сэтгэл гаргаж над шиг нүүрс тараа гэж уриаллаа. Тэрбээр энэ бямба гаригт СХД-ийн 23-р хороонд нүүрс тараана гэж мэдэгдсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь нүүрс. Агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид 147 тэрбумаар 175 мянган утаагүй гэх тодотголтой зуух тараасан ч буурсан нь үгүй. Энэ маягаар утаагүй зуух, цахилгаан халаагуурны үлгэр ярьж, худал амлахын оронд УИХ-ын гишүүн Н.Учрал шиг энэ бямба гаригт СХД-т нүүрс тараана гээд сууж байвал нялуунаас шулуун нь дээр юм биш үү.
Нийслэлийнхэн утаанаасаа салах хамгийн зөв гарц бол дахин төлөвлөлт, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Мэдээж орон сууцанд амьдардаггүй л бол хөлдөж үхэхгүйн тулд нүүрсээ түлж, утаандаа угаартахаас ч аргагүй байдал иргэд амьдарч байгааг юу гэх билээ.
1 comment
Ингэж илийрч байхаар гэр хороололд шат дараалалтайгаар дэд бүтэцийг нь шийдээд өгвөл болох бишүү!!!!!!!!!!!