Дуучин Рики Мартин найз залуу, зураач Жван Йосефтойгоо хуримаа хийсэн гэдгээ баталлаа. “E!News”-ийн мэдээлснээр ижил хүйстэн хос тангаргаа өргөсөн ч хуримын үдэшлэгээ хараахан хийгээгүй байна.
“Би нөхөр нь. Гэхдээ ойрын саруудад бид том үдэшлэг хийхээр төлөвлөж байгаа. Тэр үед нь хэлнэ” хэмээн дуучин залуу өгүүлжээ.
Рики Мартин болон сири гаралтай Лондоны уран зураач Жван Йосеф нар 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Эллен Деженересийн шоун дээр сүй тавьснаа зарласан билээ.