ДэлхийдОнцлох мэдээ

Жефф Безос түүхэн баян хүн болжээ

Америкийн CNN теле суваг “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосыг түүхэн дэх хамгийн баян хүн хэмээн нэрлэлээ. “Bloomberg” агентлагаас гаргасан тэрбумтнуудын жагсаалтад түүний хөрөнгө 2018 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 105 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Безосын хөрөнгө нэмэгдсэн нь “Amazon”-ы хувьцааны ханш 2018 оны эхний өдрүүдэд 6.62 хувиар өсөж, нэг нь 1.3 мянган ам.долларын үнэтэй болсонтой холбоотой.

qCNN-ий мэдээллээс үзэхэд Безос “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 1999 онд 100 тэрбум ам.доллар болж тогтоосон амжилтыг эвдэж буй юм. Гэвч тэр цагаас хойш Гейтсийн хөрөнгө багасч, өдгөө 93.3 тэрбум ам.доллар болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close