НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгон бууруулжээ. Энэ нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ. Энэ онд төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгдөж үндсэн тохирлын мөнгөн дүнг шинэчилсэн байна.
Таны баримтын арын
найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,
гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.