Тайландын Ерөнхий сайд генерал Прают Чан-Оча Хүүхдийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлаар өөрийнхөө дүрстэй картонон дүрс өөрийнхөө оронд тавиулчихаад сэтгүүлчдийн асуултаас зугтжээ. “Хэрвээ та нар улс төр, зөрчилдөөн зэрэг ямар нэгэн зүйл асуумаар байвал энэ залуугаас асуугаарай” гэж хэлээд Засгийн газрын ордон руу явсан байна.

Сэтгүүлчдийн тэмдэглэж буйгаар хэвлэлийн хурал дээр Ерөнхий сайд хүүхдүүд, олон хүүхэдтэй гэр бүлтэй харилцаж байсан гэнэ. Үүнээс гадна Чан-Оча Засгийн газрыг шүүмжилсэн ямар ч сэтгүүлчийг цаазална гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүнчлэн тэрбээр оператор, зурагчид руу гадилны хальс шидэж байсан удаатай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн