Хагийн нууранд автомашин осолджээ

Ховд аймгийн Мөст сумын “Хагийн нуур”-нд автомашин живжээ. Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын  дөрвөн зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон байна. Ослын дуудлага өчигдөр орой 20:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэнээр  12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн