Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны гадаа 1300 гаруй хүн дугаарлаж байна. Гадаад паспортоо шинээр авах гэсэн иргэд өвлийн хүйтэнд “хөлдөх” нь холгүй дугаарлаж байгаа юм. Иргэн та гадаад паспортаа энгийнээр захиалах бол 100 айлыг зорих шаардлагагүй.

Нийслэлийн үйлчилгээний төвүүд болох Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

Гадаад паспорт шинээр авах бол

– Иргэний цахим үнэмлэх

– Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх

– Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг

– Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /

– Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

Хүүхдэд гадаад паспорт авах бол

– Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт

– Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт

– 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх

– Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг

– Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх

– Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн