Энэтхэгийн Карнатаки мужид амьдардаг хоёр настай Мохаммед Салех хүү төмөр замын осолд орж, хоёр хөлгүй хоцорчээ. Энэ ослын үеэр ээж нь амиа алдсан байна. Хүүхдээ тэврээд төмөр зам хөндлөн гарах гэж гүйсэн эмэгтэй амжаагүйгээс болж энэхүү аймшигт осол болсон аж. Харин одоо найман сарын дараа хүү хөлийг нь эргүүлж өгсөн эмч нарт талархал илэрхийлэхээр өөрөө хүрч иржээ.

Эмч Прашант Марлагийн ярьснаар хүүг анх олоход ээжийнхээ дэргэд маш их цус алдсан байсан гэнэ. Төмөр замын станцын ажилтнууд болон ойр хавьд нь явж байсан хүмүүс хүүгийн тасарсан хоёр хөлийг сэргээж болох байх гэж бодоод мөсөнд хийчихсэн байжээ. Ингээд Мохаммед хүүд анхны тусламж үзүүлсний дараа Керала мужийн эмнэлэгт хүргэж, эмч нар жинхэнэ гайхамшгийг бүтээсэн байна.

Хүүгийн амийг аварсан эмч нар хүүгийн нэрийг ч мэдэхгүй, гэрийнхэн, аавд нь ч хэл хүргэж чадахааргүй байсан тул бие даан шийдвэр гаргажээ. Харин ослын тухай хэвлэл мэдээллээр гарсны дараа л Мохаммедийн өвөө, эмээ эмнэлэгт яаран хүрч иржээ. Энэ үед мэс засалчид хүүд хоёр хөлийг нь эргүүлж залгах хүнд мэс засал хийж байв.

Энэ бол Энэтхэгийн анагаахын түүхэнд мөч залгах анхны хагалгаа. Үүнээс гадна Мохаммед ийм хагалгаанд орсон дэлхийн хамгийн залуу өвчтөн болжээ.

Харин одоо мэс заслаас хойш найман сарын дараа Мохаммедийн хөл бүрэн ажиллагаанд орж, хүү яваад зогсохгүй гүйж харайдаг болжээ. Мөн захын мэдрэлийн цэгүүд нь ч ажиллаж байгаа нь гайхамшигт үйл явдал юм. Мохаммед хүү өөрийг нь аварсан ачтан мэс засалчдад талархал илэрхийлэхээр хүрч иржээ.

By updown

6 thoughts on “Хоёр настай хүү галт тэргэнд дайруулж, хөлгүй болсон ч гайхамшиг тохиожээ”
  1. Нүднээс нулимс гарч байна. Үнэхээр гайхамшиг, алтан гартай эмч нар юмаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн