Интернэт хэрэглэгчид Шведийн хувцасны худалдааны H&M сүлжээг арьс өнгөөр ялгаварласан хэрэгт буруутгаж байна. Учир нь тус брэндийн хамгийн сүүлд гарсан хувцасны зар сурталчилгаан дээр юүдэнтэй зузаан малгай өмссөн хар хүүхдийн зураг тавьсан байх бөгөөд цамцан дээр нь “Жунглийн хамгийн мундаг сармагчин” гэж бичжээ.

Энэхүү сурталчилгааг үзсэн хар арьст Алан Холмс “Тус корпорацид шийдвэр гаргах түвшинд хар арьстай хүн байдаггүй. H&M-д үүнийг дэмжсэн хүн өнгөт арьстан лав биш” гэж жиргэжээ. Ийнхүү дуулиан тарьсны дараа тус компани уучлалт гуйгаад зургийг сайтаасаа авсан байна. Харин юүдэнтэй цамцаа худалдаанаас татах төлөвлөгөөгүй байна.

By updown

5 thoughts on “H&M брэнд “Хар хүүхэд бол хамгийн сайн сармагчин” гэжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн