Шатахуун түгээх станцууд шатахууны үнээ литр тутамд 20-150 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл байна. Засгийн газраас автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой ШТС-ууд хязгаарлалт хийж, үнэ хөөрөгдүүлж эхэлсэн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газараас оны өмнөхөн шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн бөгөөд хомсдол үүсгэхгүй байх зөвлөмжийг импортлогч компаниудад хүргүүлжээ. Хэрвээ зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамаарч өмнөх жилийн борлуулсан орлогын 4 болон 6 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох заалттай” юм байна.