Зориулалтын бус зогсоолд жолооч автомашинаа байршуулж, зориулалтын хашаанд хураалгасан бол иргэн та торгуулиа төлсөн Е баримт авна. Нийслэлд автомашины хөдөлгөөнд саад учруулахаа газарт тээврийн хэрэгслээ байршуулсан тохиолдод мөнгөн торгууль ногдуулж, автомашиныг нь хураах үйлчилгээг Авто замын хөгжлийн газараас 17 компанитай гэрээ байгуулан ажиллаад багаггүй хугацаа өнгөрч буй. Эдгээр компаниудад оны өмнө Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлолт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлжээ.
Хэрэв аж ахуй нэгжүүд шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг сунгахгүй бөгөөд эхнээсээ кассын машинтай болж эхэлсэн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ оны эхний улиралдаа багтаад дээрх гэрээтэй 17 аж ахуй нэгж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн тохиолдолд иргэдэд НӨАТ-ын баримт олгодог болох юм байна