Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан өсвөр насныхан хар тамхи татаж, хүчин үйлдсэн гэх ноцтой мэдээллийг оны өмнөхөн дэлгэсэн. Цагдаагийн байгууллага бичлэгт дурдагдсан мэдээлэл үнэн эсэхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэ долоо хоногт Г.Номуундариас мэдүүлэг авахаар болжээ.
Энэ хэргийн мөрдөн байцаалт болоод насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл, өсвөр насныхны хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний талаар Г.Номуундарийн өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллагууд хамтран маргааш /2018.01.10/ олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.
2 comments
Нөгөө хүчирхийлэл яриад явдаг хүүхдийн олон байгууллагууд хаана байна. 5 тэрбум төгрөг батлуулж аваад алга болсон. Новшнууд.
Нөгөө хүчирхийлэл яриад явдаг хүүхдийн олон байгууллагууд хаана байна. 5 тэрбум төгрөг батлуулж аваад алга болсон. Новшнууд.