Монголын интерпренёр ээжүүдийн холбооноос энэ оноос хэрэгжиж эхэлсэн “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эхэд олгох 81 тэрбумаар цэцэрлэг барих санал дэвшүүллээ. Энэ мөнгөөөр 36 шинэ цэцэрлэг барих боломжтой хэмээн тооцоолж байгаа аж. Ингэснээр 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүд хөдөлмөр эрхлэх боломжтойгоос гадны мөн тооны ажлын байр бий болно гэж онцлов.
Тус холбоо “Цалинтай ээж” хөтөлбөрийг татвар төлөгчдийг мөнгийг хамгийн үр ашиггүй зарцуулж буйн тод жишээ гэв. Үүний оронд бодлогоор гэртээ хүүхдээ харангаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа ээжүүдийг дэмжиж, цагийн ажлын систeмыг нэвтрүүлж, хийж бүтээж байгаа мампренёруудын гарааны бизнeсийг дэмжиж, ээжүүдийн нийгмийн халамжийг сайжруулж ажиллах боломжийг бүрдүүлж цэцэрлэг сургуулийн хангамжийг сайжруулвал төрөөс мөнгө авах шаардлагагүй гэдэгээ өнөөдөр илэрхийллээ.
1 comment
tenegteerei teguul uguud bga 300000gaa hasah heregtei shdee