2018-01-09 07:261min00

Европын холбоо Ким Чен Уны төрсөн өдрөөр “бэлэг” барив

Untitled-1

Европын холбоо Ким Чен Уны төрсөн өдрөөр “бэлэг” барьжээ. Тус холбоо Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлсэн байна. Энэхүү алхмыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой тогтоолыг гүйцэтгэх ажлыг хүрээнд хийжээ.

Дашрамд дурдахад Ким Чен Ун өчигдөр 34 нас хүрсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч БНАСАУ-ын эсрэг явуулсан хориг арга хэмжээ үр дүнгээ өгснийг тэмдэглэсэн. Тэрбээр Вашингтоноос ирэх дарамтын ачаар Пхеньян Сөүлтэй Пёнчанд болох өвлийн Олимпод оролцох эсэх асуудлаар хэлэлцээ хийхээр болсон гэж үзжээ.