Тамар хийн ордод хайгуул хийх тухай шийдвэр гаргасны дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн том хүү Яир Нетаньяху нэгэн далд утгатай үгийг найздаа хэлжээ. Тэрбээр найз Коби Маймонд хандаж, аав нь түүний эцэгт 20 тэрбум доллар зохицуулсан тухай ярьжээ.
Биньямин Нетаньяху болон “Isramco” эрчим хүчний компанийн хувь эзэмшигч, хийн ордын эзэн Маймоны хүүгийн хооронд болсон энэ яриа 2015 оны 11 дүгээр сард Тель-Авивын нэгэн стриптиз клубын ойролцоо болсон ажээ.
“Миний эцэг чиний аав 20 тэрбум доллар зохицуулчихаад байхад чи надтай 400 шекелийн талаар маргаад байхдаа яадаг юм бэ” хэмээн Яир Ори Маймон бичлэг дээр өгүүлжээ.
Израилийн хэвлэлд нийтэлснээр ярианд гуравдагч хүн ч байсан гэнэ. Энэ бол Австралийн тэрбумтан Жеймс Пэкерийн Израиль дахь төлөөлөгч, Яир Нетаньяхугийн дотны найз Роман Абрамов бөгөөд түүний дуу хоолой ч бичлэгт тод үлджээ.
Харин түүний хэлсэн үгнээс 400 шекелийн асуудал тодорхой болдог. Энэхүү бичлэгт Роман Абрамов Ори Маймонд энэ мөнгийг Яир Нетаньхуг биеэ үнэлэгч авахад нь өгсөн гэжээ. Сүүлд нь Ерөнхий сайдын хүү найзууддаа болзоо зохион байгуулсан гээд стриптизийн газрын өрөөнүүдийг хэлж өгчээ.
Түүнчлэн ээж Сара Нетаньяху нь хүү рүүгээ залгахад “Ээж залгаж байна… Эвгүй юм бэ” гэж хэлэх ч сонсогджээ.
Яир Нетаньяху болон түүний найзуудын хооронд болсон яриаг хэн бичиж авсан нь тодорхойгүй байгаа юм. Израилийн “Кан” теле радио компанийн мэдээлж буйгаар тэр үдэш Нетаньяхуг улсын бие хамгаалагч, жолооч дагалдан явсан гэнэ.
1 comment
Saihan bantan hutgah wmaa.Wu ch oilgosongvi.Mongol helniihee medlegiig saijruulaach