ЭХЭМҮТ-д өчигдөр /2018.01.05/ энэ оны хоёр дахь гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Дэлгэрмаа хэмээх бүсгүй өчигдөр 12:14 цагт амаржиж, 2 кг 550 грамм хүү, 12:15 минутад 2 кг 250 грамм охин, 12:16 минутад 2 кг 250 граммын жинтэй охин төрүүлсэн байна. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Гурван хүүхдийн ээж Дэлгэрмаа 40 настайдаа, дөрөв дэх төрөлтөөрөө ийн гурван ихэр төрүүлжээ.

2018 оны анхны гурван ирэх уржигдар (2018.01.04) 09:55 минутад Мөнхгэрэл хэмээх бүсгүй 2100-2300 гр жинтэй нэг охин, 2 хүү эсэн мэнд төрүүлжээ. Ихрүүдийн ээж энэ жил 31 настай бөгөөд ийнхүү 4 дэх төрөлтөөрөө 6 хүүхдийн ээж болж байгаа юм. Д.Энхтүвшингийнх гэх айл ийнхүү 5 хүү, хүсэн хүлээсэн 1 охинтой болжээ.

Сонирхуулахад 2017 онд Монгол Улсын хэмжээнд нийт 11 эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн