09:00 цагт: “Корпорэйт Конвеншн центр”-т “Тогтвортой хөгжил-боловсрол” уриан дор их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнууд зөвлөлдөнө.

10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

10:00 цагт: Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Сингапур улсын Биеийн тамирын дээд сургуулийн захирлыг хүлээн авч уулзана.

11:00 цагт: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ. Агентлагийн 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах хэвлэлийн бага хурал Засгийн газрын XI байрны 905 тоот хурлын танхимд болно.

11:00 цагт: Уул уурхайн дэд сайд Д.Загджав Рио Тинтотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Засгийн газрын XI байрны 905 тоот танхимд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Соёлын төв өргөөнд Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

14:00 цагт: Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн