2018-01-05 16:331min01

Зуд болох эрсдэлтэй аймаг, сумдад түргэн тусламжийн машин хандивлав

mashib

Хүйтний эрч чангарч хоёр есийн хүйтэн эхэлсэн энэ үед зарим аймаг сумдад зуд болох эрсдэлтэй байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас  Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин гардуулан өглөө.

Өнгөрсөн жил Эрүүл мэндийн яам улсын төсөв хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байдаг.