Сайд асан З.Баянсэлэнгэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийг 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглсаны улмаас хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр Эрүүргийн хэрэг үүсгэсэн байна.
Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа зах зээлд борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсний 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх ёстой байсан ч ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс ашиглалтад ороогүй орон сууцны барилга авч, улсын төсөвт 900 гаруй сая төррөгийг хохирол учруулсан байж болзошгүй аж. Энэ хэрэгт “Бэрэн” компанийн захирал Б.Мөнхтөр гэдэг хүнийг холбогдуулан шалгаж байгаа бололтой.