2018-01-05 16:541min01

3х3 сагсан бөмбөгийн тоглогч Э.Дөлгөөн дэлхийн шилдэг 10-т багтав

uio

Улаанбаатар Хангарьд багийн суурин дээр бий болсон 3х3 сагсан бөмбөгийн баг өнгөрсөн онд спортын түүхэнд амжилт гаргасан. Тус багийн тоглогч Э.Дөлгөөн буюу бидний мэдэх “Монх” дэлхийн шилдэг 10 тоглогчийн нэгээр шалгарчээ.

Олон Улсын Сагсанбөмбөгийн холбооны вебсайтад манай улсыг өнгөрсөн жил Индонезийн адилаар үсрэнгүй хөгжил гаргасан гэдгийг онцолжээ. Цаашлаад тус багийн од Э.Дөлгөөн нь багаа анх удаагаа Ази тив болон болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд хожилд хүргэсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тус баг нь дэлхийн их дуулга болох Уцуномия Мастерс тэмцээнд мөн шагналт дөрөвдүгээр байранд орж, 2018 оны ДАШТ-нд оролцох эрхээ авсан юм.