2018 оны дэлхийн хамгийн анхны хүүхдээр тодорсон монгол хүүд Австралийн “Алтан бумба” санхүүгийн нэгдлээс нэг сая төгрөгийн хүүхдийн бонд олгохоор болжээ.
Хүүгийн ээж н.Сайнзаяа нь Австралийн Сидней хотод 2017.12в31-2018 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнийн 02:00 цагт амаржсан юм. Тус улсад хамгийн дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд он солигддог. Тэрбээр “Анх удаагаа огт таньж мэдэхгүй олон олон хүнээс чин сэтгэлийн баярын мэндчилгээ болон маш том бэлэг авч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дашрамд дурьдахад, шинэ оны хамгийн анхны хүүд аав н.Сүбээдэй нь Энхмөнх гэдэг нэр хайрлажээ.