Уэльсийн ханхүү Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нарын хурим Британийн эдийн засагт доод тал нь 60 сая ам.долларын орлого оруулна гэж “Brand Finance” консалтингийн компаниас мэдээллээ. Хатан хааны гэр бүлийн гишүүний хуримын ёслолын үзэхээр 350 мянга орчим жуулчин Лондоныг зорих төлөвтэй байна. 2011 оны 04 дүгээр сард болсон ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хуримаар ч төдий тооны хүн ирж байсан юм. Компанийн захирал Дэвид Хэйгийн үзсэнээр зочид буудал, тээвэр гээд зөвхөн аялал жуулчлалаас л гэхэд улсад 272 сая ам.долларын орлого орох төлөвтэй байгаа бол төдий тооны мөнгийг хувийн үдэшлэг, бэлэг дурсгал зэрэгт зарцуулах төлөвтэй байна.