ЭХЭМҮТ-д өнөө өглөө 2018 оны анхны 3 ихэр мэндэлжээ. Ихрүүдийн нэг нь охин, 2 нь хүү гэнэ. Д.Энхтүвшингийнх гэх айл ийнхүү 5 хүү, хүсэн хүлээсэн 1 охинтой болж байгаа аж. Ихрүүдийн ээж н.Мөнхгэрэл нь 31 настай, дөрөв дэх төрөлтөөрөө зургаан хүүхдийн ээж болж байгаа юм байна. Одоогоор эх, ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Д.Энхтүвшин, н.Мөнхгэрэл нарынхаа гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1 comment
Yamar goyo medee ve? Az jargal husiye.