“Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ХСИС-н 113 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нар Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлжээ.
Мөн эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна. Тэднийг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-р шагнаж урамшууллаа.