Зүүн вокзал буюу Баянзүрх автовокзал нь Чулуун-Овооны тойрогт байрших Tenger Plaza худалдааны төвийн 2 давхарт шилжин очиж байна. Иймд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Ү үд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Tenger Plaza худалдааны төвийн гадна талбайгаас явуулахаар болжээ. Дээрх чиглэлүүд рүү явах тендертэй том оврын автобус, такси бүгд шилжих юм байна.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв