Галт тэрэгний урдуур приус автомашин оржээ

2018-01-04 11:06
mashiin

Приус маркын автомашин гал тэрэгтэй мөргөлдсөн осол энэ сарын 2-нд гарчээ. Толгойт өртөөний 391-р км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад автомшины жолооч урдуур нь орж ирсэн байна. Энэ үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдэлгүй өнгөрчээ.

Уг нь галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа зогсох боломжгүй. Саад бэрхшээлийг харлаа гэхэд 800- 1000 метр зам туулж байж зогсдог. Иргэдийн хувьд амжаад гарчих байх хэмээн амь нас, эрүүл мэндээ үл хайхран галт тэрэгний зам руу ордог нь ийм байдалд хүргэдэг тул жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, хүлээж  байгаад галт тэрэгний дараа гарц нэвтрэхийг Төмөр замын цагдаагийн газраас анхааруулав.

 

2 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-01-04 12:35 at 12:35

    novhsiin priusvvdiig mongoloos gargaachee yah gej oruulj irdegiin dandaa l avaar osold urtuj bhiin hunii ami nas hohiroogvi ni yamai da

    Хариулах

  • Zochin

    2018-01-04 13:19 at 13:19

    Prius mashind yamar ch khamaa baikhgui. Prius-g joloodoj baigaa joloochiin khariutslaga baina.

    Хариулах

zochin сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй