ТАНИЛЦУУЛГА

Анх 2012 онд МУ-д бизнесийн болон олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар буюу цахим санал асуулгаар шилдгийн шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” зохион байгуулагдаж байсан түүхтэй билээ. Эргэн түүх сөхөхөд…

 

Best of Mongolia-2012

Анх “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн сайт хамтран “. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ардын уран зохиолч Т. Галсан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г. Мэнд- Ооёо, УИХ-ын гишүүн , Г. Баярсайхан, Д. Ганбат, МУ- ын Ерөнхий сайдын зөвлөх, Төрийн өмчийн хороон дарга асан Д. Сугар нарын урлаг, соёлын болоод улс төрийн хүрээний хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, “Чингис хаан”, “Ньюанс”, дуучин О. Хүрэлбаатар, A-Cool ая дуугаараа бэлэг барьсан нь түүх болон он цагийн хуудсанд үлдсэн байна.

 

BEST OF MONGOLIA-2013

 

Харин 2013 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд”Монгол залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо”, www.khunnu.mn мэдээллийн порталь сайттай хамтран амжилттай зохион явууллаа. Энд 1300 орчим байгууллага 77 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор 1,500,000 хэрэглэгч хандаж 500,000 орчим саналыг өгсөн юм. Шилдгүүдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа РАМАДА зочид буудалд болж, УИХ- ын гишүүн асан Б. Жаргалсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбат, МУ-ын АЖ, Ч. Мөнхшүр нарын хүндэт зочид уригдаж байлаа. Төрийн соёрхолт, УДЭТ-ын найруулагч Н. Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжгийн хэсгээр нээлтийн “цан” цохисон хүндэтгэлийн арга хэмжээнд дуучин С. Наран, “Жонон”,”VOICE”-ийн уран бүтээлчид ая дуугаа өргөн, шилдгүүдэд бэлэг барьсан юм.

 

BEST OF MONGOLIA-2014

 

2014 онд 68 номинацид 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500,0 саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа. Энэхүү “олны таашаалд” нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 16-ны 18 цагаас “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд болсон юм. Анх “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн сайт хамтран “Best of Mongolia-2012”-ыг цахим орчинд явуулж давхардсан тоогоор 1.300.000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр саналаар 60 байгууллага шалгарч “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авч байсан юм.

 

BEST OF MONGOLIA-2015

 

2015 онд 64 номинацид 1400 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая хэрэглэгч 500,0 санал өгч оны шилдэг байгууллагуудыг тодруулсан юм. Best of Mongolia-2015 батламж шагналыг 2016 оны 01 сарын 15 нд Сунжингранд зочид буудлын ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авсан юм.

 

BEST OF MONGOLIA-2016

 

Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо,WWW.BESTOFMONGOLIA.MN тав дахь жилдээ “BEST OF MONGOLIA” салбар салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар тодруулав. Цахим орчинд явагддаг санал асуулгаар өмнөх жилүүдэд давхардсан тоогоор 1.3 сая хүн хандаж, нийт 500 мянга орчим санал өгч 650 гаруй байгууллагаас хэрэглэгч олон нийтээс хамгийн өндөр санал авсан 60 байгууллагад батламж гардуулж байсан бол 2016 онд өмнөх жилийн жишгээр 66 байгууллага шилдгээр шалгарч, батламжаа гардан авсан юм.

 

“BEST OF MONGOLIA 2017” шилдгүүд:

 

1. Оны шилдэг төрийн байгууллага “Байгаль орчин аялал жуулчлалын яам”

2. Оны шилдэг аймаг “Өмнөговь аймаг”

3. Оны шилдэг дүүрэг “Чингэлтэй дүүрэг”

4. Оны шилдэг дунд сургууль “Эмпати сугууль”

5. Оны шилдэг улсын их сургууль “Төрийн өмчит Улаанбаатар их сургууль”

6. Оны шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль “Сан дээд сургууль”

7. Оны шилдэг цэцэрлэг “Амила цэцэрлэг”

8. Оны шилдэг эмнэлэг “Miraccle hospital”

9. Оны шилдэг сувилал амралтын газар “Хужирт рашаан сувилал”

10. Оны шилдэг агаарын тээврийн компани “Монголын иргэний агаарын тээвэр ХК”

11. Оны шилдэг их дэлгүүр “Улаанбаатар их дэлгүүр”

12. Оны шилдэг банк “Чингис хаан банк”

13. Оны шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр “Ханбогд кашмер ХХК”

14. Оны шилдэг мах махан бүтээдэхүүний үйлдвэр “Мах импекс”

15. Оны шилдэг сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр “Сайн сүү”

16. Оны шилдэг ус ундааны бүтээгдэхүүний үйлдвэр “Жем хужирт ХХК”

17. Оны шилдэг газар тариалангийн компани “Гацуурт”

18. Оны шилдэг гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэр “Жүр үр ХХК”

19. Оны шилдэг даатгал “Монре даатгал”

20. Оны шилдэг уул уурхайн компани “Эрдэнэс таван толгой ХК”

21. Оны шилдэг барилгын гүйцэтгэлийн компани “Жигүүр гранд групп”

22. Оны шилдэг хотхон хороолол “King Tower’’

23. Оны шилдэг замын компани “ПИ СИ ЭФ ХХК”

24. Оны шилдэг шатхуун борлуулагч компани “Тэс петролум”

25. Оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгч компани “Сокол ХХК”

26. Оны шилдэг телевиз “Монголын үндэсний олон нийтийн телевиз”

27. Оны шилдэг сонин “өдрийн сонин”

28. Оны шилдэг сэтгүүл “Зиндаа сэтгүүл”

29. Оны шилдэг вэб сайт “Zindaa.mn”

30. Оны шилдэг залуучуудын байгууллага “Тэлмэн сумын оюутны холбоо”

31. Оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага “Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбоо”

32. Оны шилдэг үүрэн холбооны оператор “Скайтел ХХК”

33. Оны шилдэг авто сургууль “Дашийдэлэг авто сургууль”

34. Оны шилдэг кино театр “Өргөө кино театр I MAX”

35. Оны шилдэг авто засварын газар “Доктор авто засвар”

36. Оны шилдэг арьс, шир, ширэн бүтээгдэхүүн “MR BRAND”

37. Оны шилдэг интернет үйлчилгээ эрхлэгч компани “Кевико”

38. Оны шилдэг авто машин борлуулагч компани “Монгол Хьюндай”

39. Оны шилдэг тавилга үйлдвэрлэгч “Бест буйдан”

40. Оны шилдэг тээвэр зуучлалын компани “Шиппин Лайн Монголиа ХХК”

41. Оны шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани “Remax”

42. Оны шилдэг мэдээллийн технологийн компани “Грандсмарт”

43. Оны шилдэг мэдээллийн лавлах үйлчилгээ “1900-1560”

44. Оны шилдэг ББСБ “Бичил санхүүгийн хөгжлийн сан”

45. Оны шилдэг сүлжээ дэлгүүр “E-MART”

46. Оны шилдэг ТББ “Амжилт мэдээлэл технологийн академи”

47. Оны шилдэг аялал жуулчлалын компани “Нью жуулчин турс ХХК”

48. Оны шилдэг электрон барааны дэлгүүр “Некст электроникс”

49. Оны шилдэг жуулчны бааз “Мандал амралт”

50. Оны шилдэг сургалтын төв “Оюун ухааны хөгжлийн боловсролын төв ”

51. Оны шилдэг номын дэлгүүр “Интерном”

52. Оны шилдэг хэвлэх үйлдвэр “Улаанбаатар принт”

53. Оны шилдэг эм ханган нийлүүлэгч “Монос фарма”

54. Оны шилдэг малчинд ээлттэй байгууллага “Малчин групп”

оны шилдэг боловсрол жуулчлалын байгууллага “INECS”

55. Оны шилдэг зочид буудал “Туушин”

56. Оны шилдэг зар сурталчилгааны сонин “Шуурхай зар сонин”

57. Оны шилдэг төсөл хөтөлбөр “Залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр”

58. Оны шилдэг хаяг реклам, зар сурталчилгааны компани “Гэрэлт эрин ХХК”

59. Оны шилдэг ресторан “Алтай Монгол грилл ресторан”

60. Оны шилдэг импортлогч “STAR BALM HEALTH SPORT CARE”

61. Оны шилдэг үсчин гоо сайхан салон “SUNRAY SALON”

62. Оны шилдэг фитнесс “Шинобү”

63. Оны шилдэг энтертаймент студи “XB продакшин”

64. Оны шилдэг фото үйлчилгээ “KONICA MINOLTA”

65. Оны шилдэг FM радио “107.5 FM”

66. Оны шилдэг хүргэлт үйлчилгээ “Ноён пицца”

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн