УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2018.01.03) болж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдлийг эргэж харах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэв. Тус намын бүлэгээс Засгийн газар 2016 онд 278 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол 2018 онд 776.9 тэрбум болж гурав дахин өссөн. Халамжийг гурав дахин өсгөчихөөд иргэдийн халаас рүү татвараар орж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа аж. Сөрөг хүчний хувьд энэ онд эрх баригч хүчиний үйл ажиллагааг хянаж, сар бүр амлалтыг нь сануулна гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн